УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих "Хөгжлийн Түүчээ" сан, Бодлогын мэтгэлцээний холбоо, Оюуны хөгжил оюуны спортын төв хамтран Ур чадвараа хөгжүүлэх цогц  сургалтыг хийж эхлээд байгаа бөгөөд "Оюуны үдийн цай" хөтөлбөрийн хүрээнд 90%-ийн хөнгөлөлттэй тэтгэлэгт сургалт болгон амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд 140 суралцагч хамрагдсан бөгөөд сургалтын журмын дагуу нэг ч хичээл таслаагүй 108 суралцагч сертификатаа гардан авсан юм. Сургалтанд суусан хүмүүс бүгд Түүчээ бүлгэмийн гишүүн болох эрх авч бүлгэмийн үнэмлэх тэмдэг гардан авлаа.

Сургалтын хугацаанд суралцагчид 10-тын системээр баг болон зохион байгуулагдаж, багийн ахлагч, ангийн дарга сонгож, сургалтын төгсөлтийн үеэр баг бүр өөр өөрсдийн онцлогийг харуулсан мэндчилгээ дэвшүүллээ.

Залуу үеийн манлайлал болсон 8 салбарын шилдэг залуу багш нар хичээлийг заасан юм.

Тухайлбал:

  • Ес Эрдэм дунд сургуулийн захирал, Боловсрол судлалын докторант, Электрон жаал Э.Энхпүрэв "Суралцахуйн учиг" сэдвээр
  • Ой тогтоолтын ОУ-ын нээлттэй тэмцээний аварга, Хуульч Х.Хатанбаатар "Ой тогтоолтоо хөгжүүлэх нь" сэдвээр
  • "Хөгжлийн Түүчээ" сангийн тэргүүн Д.Гантулга "Манлайлах урлаг, Түүчээлэх зарчим", "Уран илтгэх урлаг" зэрэг сэдвээр
  • ХҮДСургуулийн математикийн багш нийтлэлч Г.Анхбаяр "Бичих чадвараа хөгжүүлэх нь" сэдвээр
  • Улс төр судлаач С.Жавхлан "Санаагаа амьдруулахуй буюу төсөл хэрхэн бичих вэ?" сэдвээр
  • Нийгмийн ажилтан Оюутан Залуучуудын холбооны тэргүүн Г.Батдорж "Баг хамт олон буюу багийн амжилттай ажиллагаа" сэдвээр
  • Сэтгэл судлаач, Монголын Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн менежер Ц.Оюунбилэг "Харилцааны дансаа зузаатгах нь" сэдвээр
  • Хонгорын Түүчээ ТББ-ын тэргүүн Хөгжлийн Түүчээ сангийн ерөнхий менежер, 2009 оны илтгэх урлагийн үндэсний аварга Р.Амарбаясгалан "Мэтгэлцэх урлаг" сэдвээр хичээл заасан бөгөөд сургалт бүрийн төгсгөлд асуулт хариулт явагдсан юм.

Тэтгэлэгт сургалтыг дахин явуулаач гэсэн хүсэлт маш ихээр ирж байна.Учир нь сургалт 100.000₮-ийн үнэтэй бөгөөд "Оюуны үдийн цай" хөтөлбөрийн хүрээнд 90% хөнгөлөгдөн 10.000₮-өөр зохион байгуулагдсан юм.


Сэтгэгдлээ бичнэ үү


Нууц кодчилол
Дахин ачаалах

"Хойчийг залгамжлагч" хөтөлбөр

HICP XXK

УЧРАЛ БҮХЭН САЙХАН

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр103
mod_vvisit_counterӨчигдөр133
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт633
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт884
mod_vvisit_counterЭнэ сард1194
mod_vvisit_counterӨнгөрсөн сард4104
mod_vvisit_counterНийт65573

Online (20 minutes ago): 10
Your IP: 38.107.191.98
,
Today: 9-р сар 09, 2010

НЭВТРЭХ ХЭСЭГ