Түүчээ бүлгэмийн гишүүн Мөнхбаярын “ШИНЭ ЗУУНЫ МОНГОЛ” илтгэлийг толилуулж байна.

ШИНЭ ЗУУНЫ МОНГОЛ

  Шинэ зууны монгол гэж яривал зайлшгүй өнгөрсөн зуунд монгол ямар байсан бэ? гэдэг асуулт тулгарах бол уу. Монголд хийгдсэн шинэчлэл өөрчилөлт хөгжил дэвшил, буурал доройтол аль алиныг нь авч ирж дэлхийн хөгжилөөс хэдэн зуун жилээр хоцорсон монголчууд бид эрүүл, хүчирхэг ард түмэн болон хөгжихийн тулд хөгжилийн тодорхой түвшинүүд болох улс төр, эдийн засаг, соёл боловсрол, аж үйлдвэрийн тодорхой түвшинүүдэд хүртэл хөгжих гэж. Социалист системтэй орнуудын жишгээр баялгийг хуваариладаг  биш шудрага бусаар хуваалцдаг системийг “хүнээр бодвол өсөж торинох идэр залуу насандаа” нуруун дээрээ үүрч ирээд эцэст нь ардчилалын буянаар бөгтийлгөсөн нуруугаа тэнийлгэсэн гэж яридаг энэ ч үнэний ортой.

Тэгвэл шинэ зууны монгол ямар байх вэ? Хүн болгон л өөр өөрсдийнхөө үзэл бодлыг өөр өөрсдийнхөө санаа бодлыг дэвшүүлэх байх харин миний хувьд шинэ зуундаа монгол ямар байхын гэхээсээ илүүтэй шинэ зуундаа монгол хүн нь ямар байхын иргэн нь ямар байхын бэ гэдэг асуудлыг илүү түлхүү авч үзэх нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Мэдээж монгол хүнийг түүх соёл, яс үндэс, угсаа гаралгүйгээр төсөөлхийн аргагүй гэхдээ бид шинэ зуундаа эдгээр зүйлсээрээ гоёж гангарсан хэвээрээ байвал өөрчилөлт гарахгүй бизээ. Эдгээр зүйлс дээрээ зайлшгүй нэмэж сууришуулах зүйл бол “үнэ цэнэ буюу цаг хугацаа” юм. Цаг хугацаатай уралддаг хүнийг амжилт дагадаг гэдгийг хүн бүр гадарладаг хэрнээ ямар нэгэн зүйлийг хийдэггүй нь сонирхолтой.
Тэгвэл үнэ цэнэ гэдэг зүйлийг хаанаас олох вэ? гэдэг асуулт урган гарах нь зүй ёсны хэрэг юм. Харин та яг энэ зүйлийг асуух гэж байгаа бол:


  • Нэг жилийн үнэ цэнийг: эх орныхоо торгон хилээ манаж үзсэн эр цэргээс асуух хэрэгтэй
  • Нэг сарын үнэ цэнийг та: амьдралынхаа төлөө тэмцэгч сарын цалингаа хүлээж яддаг ажилчинаас асуух хэрэгтэй
  • Нэг өдрийн үнэ цэнийг: албан байгууллагынхаа аюулгүй байдлыг  сахидаг манаачаас асуух хэрэгтэй
  •  Нэг хормын үнэ цэнийг: сэрэмжээ алдаж осолд орсон иргэнээс асуух хэрэгтэй
  •  Нэг агшин зуурын үнэ цэнийг та: олимпийн тэнгэрт эх орныхоо дуулалыг эгшиглүүлж алтан медаль энгэртээ зүүсэн тамирчинаас асуух хэрэгтэй

Харин та одоо өөрөөсөө асуу?
Би шинэ зууны монголын иргэн мөн үү? гэдгээ. Бид өмнөх зуунд нартай уралдаг байсан харин одоо энэ зуунд нартай биш цагтай бүр минут, секундтэй урлалдах цаг нь болсон хэрэв бид цаг хугацаатай уралдаж амжилт гаргаж эхлэвэл бидний тодорхойлдог хүний хөгжил гэгддэг зүйлийн нийгэм, улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчинд хандах хандлага нь өөрчлөгдөх болно.
Үүнд: Сэлүүрдэхийн оронд залуурддаг, иргэдийн хувийн идэвхийг дэмжидэг, өрсөлдөөнийг бий болгодог, үргэдэл зардалыг нь биш үр дүнг нь санхүүжүүлдэг,  эмчилэхийн оронд урьдчилан сэргийлдэг болно. Иймээс бид бүгдээрээ үнэ цэнэ тэр дундаа цаг хугацааны мөн чанрыг ойлгож чадвал жинхэнэ утгаараа хөгжил гэдэгтэй нүүр тулах юм. Хүүхэд өлсвөл засаг өлсөнө гэдэг шүү дээ харин үүнтэй адил хүүхэд иргэн хөгживөл улс орон хөгжинө. Адуу өлсөв ч цус долоодоггүй, чоно шархадав ч нулимас урсгадаггүй бид өнгөрсөн зуунд монголоороо гоёдог байсан харин шитнэ зуунд монгол иргэнээрээ гоёдог байх ёстой тийм цаг ирсэн.
Үнэ цэнийг чухалчилж
Үйл хэргээрээ түүчээлье

Сэтгэгдлээ бичнэ үү


Нууц кодчилол
Дахин ачаалах

"Хойчийг залгамжлагч" хөтөлбөр

HICP XXK

УЧРАЛ БҮХЭН САЙХАН

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр123
mod_vvisit_counterӨчигдөр137
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт520
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт884
mod_vvisit_counterЭнэ сард1081
mod_vvisit_counterӨнгөрсөн сард4104
mod_vvisit_counterНийт65460

Online (20 minutes ago): 7
Your IP: 38.107.191.95
,
Today: 9-р сар 08, 2010

НЭВТРЭХ ХЭСЭГ