"Эмэгтэйчүүдийн цаг" лекц

"Түүчээ" бүлгэм, "Жениус" төв хамтран 2010 оны турш сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон ажил байдаг. Түүний нэг бол сар бүрийн лекц юм. 1 сард залуучуудтай "Нөхөрлөлийн цаг" сэдвээр "Хөгжлийн Түүчээ" сангийн тэргүүн, илтгэх урлагийн үндэсний анхдугаар тэмцээний аварга, Нийслэлийн шилдэг залуу, илтгэх урлаг судлаач Д.Гантулга ярилцсан бол 2 сард "Үндэсний цаг" сэдвээр "Хөгжлийн Түүчээ" сангийн ерөнхий менежер "Хонгорын Түүчээ" төвийн тэргүүн, 2009 оны үндэсний илтгэлийн тэмцээний аварга Р.Амарбаясгалан лекц уншсан юм.

Харин энэ сарын 09-ны өдөр олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "Эмэгтэйчүүдийн цаг" лекцийг зохион байгуулсан бөгөөд тус лекцийг "Монгол төрийн үнэт зүйл" үндэсний эрдэм шинжилгээний хурлын дэд байрын шагналт, Бодлогын мэтгэлцээний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Золбоо уншлаа. Тус лекцэнд цөөн хэдхэн залуусыг эс тооцвол бүсгүйчүүд хамрагдлаа. Лекц маш халуун дотно өнгөрч, төгсгөлд асуулт хариулт, ярилцлагаар дүүрэн байсан юм.

Лекцийн дараа эрхэм лектор өөрийн сэтгэлийн үг, гарын үсэгтэй ил захидалыг ирсэн бүх бүсгүйчүүдэд бэлэглэж, гар утсан дээр нь бяцхан наалтыг дурсгал болгон хадгалууллаа.

Add comment


Security code
Refresh

"Хойчийг залгамжлагч" хөтөлбөр

түнш сайт



УЧРАЛ БҮХЭН САЙХАН

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр74
mod_vvisit_counterӨчигдөр143
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт523
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт716
mod_vvisit_counterЭнэ сард3250
mod_vvisit_counterӨнгөрсөн сард3073
mod_vvisit_counterНийт59979

Online (20 minutes ago): 6
Your IP: 38.107.191.97
,
Today: 7-р сар 29, 2010

НЭВТРЭХ ХЭСЭГ