“Оюуны үдийн цай” хөтөлбөр төв аймагт

Хүүхэд залуучуудын оролцоог дэмжигч “Хөгжлийн Түүчээ” сангийн үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлсээр байна.  2010 оны 2 дугаар сарын 01 – 2 сарын 5 ны хооронд Төв аймгийн өсвөр насны охид, хөвгүүдэд зориулсан “Оюуны үдийн цай” хөтөлбөрийг  “Түүчээ” бүлгэмийн гишүүдтэй хамтран хэрэгжүүллээ.



Хөтөлбөрийн хүрээнд:

  • Танилцуулга лекцийг зохион байгууллаа.

“Хөгжлийн лекц”-ийг 2 сарын 01-ны өдөр аймгийн ерөнхий боловсролын “Хүмүүн цогцолбор”-ийн ахлах, дунд сургууль, Монгени -V сургууль, Зүүндэлгэр -IV сургууль, МСҮТ - ийн ахлах, дунд ангийн сурагчдад уншсан. Лекцэнд нийт 5-н сургуулийн 400 орчим сурагчид хамрагдсан.

  • “Хувь хүний хөгжил”-ийн цогц сургалт

  Сургалтыг 2 сарын 02 – оос 2 сарын 04-ийг хүртэл явууллаа. Сургалт нь хувь хүний хөгжлийн түлхүүр болсон үндсэн 5-н асуудал  “Харилцаа”,  “Оролцоо”, “Манлайлал”, “Илтгэх урлаг”, “Парламантын мэтгэлцээн”  хэмээх сэдвүүдийн хүрээнд зохионгсон. Сургалтанд нийт 11 хүүхэд амжилттай суралцаж төгслөө. 

  • “Төв аймгийн хөгжилд миний  оролцоо” илтгэлийн тэмцээн

Сургалтын үр дүнг тооцож сурагчдыг урамшуулах, тэдний үзэл бодлыг насанд хүрэгчдэд хүргэх зорилгоор 2 сарын 05 –ны өдөр “Төв аймгийн хөгжилд миний оролцоо” сэдэвт илтгэлийн тэмцээнийг суралцагчдын дунд зарласан. Эхний 3 байрыг шалгаруулсан ба 1-р байранд 4-р сургуулийн 10-р ангийн сурагч Шинэбаатар овогтой Өлзийбаяр, 2-р байранд 4-р сургуулийн 9-р ангийн сурагч Гэрэлтунгалаг овогтой Базар,   3-р байранд Хүмүүн ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Бадгарбүнчин овогтой Хишигдолгор тус тус шалгарлаа.

  •  “Өсвөрийн Түүчээ” бүлгэм байгуулав

Зуунмод хотын ЗДТГ-н  хуралын зааланд 2 сарын 05-ны өдөр сургалтын төгсөлтийн арга хэмжээ, илтгэлийн уралдааныг хамтатган зохион байгуулсан. Бидний зохион байгуулсан “Оюуны үдийн цай” хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон сурагчдад “ӨсвөрийнТүүчээ” бүлгэмийн гишүүний үнэмлэх олгож цаашид төв аймгийнхаа хөгжилд өөрсдийн хувь нэмэрийг оруулахад хичээн ажиллах нэгэн хамт олон бий боллоо. Энэхүү бүлгэмийн ахлагчаар 4-р сургуулийн 10-р ангийн сурагч Шинэбаатар овогтой Өлзийбаяр сонгогдсон. Дашрамд Төв аймаг дахь “Өсвөрийн түүчээ” бүлгэмийн гишүүдэд амжилт хүсэе ээ. 
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидэнд ихэд туслалцаа үзүүлсэн Зуунмод хотын ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ-н  Төв ОНХХ, Төв аймгийн телевизийн хамт олон, Хүмүүн Цогцолбор ахлах, дунд сургууль, Монгени -V сургууль, Зүүндэлгэр -IV сургууль, МСҮТ-ийн нийт сурагч сурган хүмүүжүүлэгчид тэр дундаа нийгмийн ажилтан багш нартаа талархаж, багш нарын баярын мэндчилгээг хамтатган дэвшүүлэе ээ. 

Эх орны минь тулгуур төв
Төв сайхан нутаг минь
Түвшин амгалан
Энхжин тогтог



Add comment


Security code
Refresh

"Хойчийг залгамжлагч" хөтөлбөр

түнш сайт



УЧРАЛ БҮХЭН САЙХАН

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр74
mod_vvisit_counterӨчигдөр143
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт523
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт716
mod_vvisit_counterЭнэ сард3250
mod_vvisit_counterӨнгөрсөн сард3073
mod_vvisit_counterНийт59979

Online (20 minutes ago): 6
Your IP: 38.107.191.98
,
Today: 7-р сар 29, 2010

НЭВТРЭХ ХЭСЭГ