"ТҮҮЧЭЭ" БҮЛГЭМ

Дуучин Нара энэ хичээлийн шинэ жилийн эхэнд хүүхэд залуучуудтай мөрөөдлөө хуваалцана.

      Хүүхэд залуусын оролцооны “Түүчээ” бүлгэм,  Залуусын оролцоог дэмжигч “Genius” төвтэй хамтран  2010 оны 1 дүгээр сараас эхлэн “Хөгжлийн цаг” цуврал лекцийг зохион байгуулаад нилээд хугацаа өнгөрч байна.

     Энэхүү цуврал лекцийг “Хөгжлийн Түүчээ” сангийн анхны тэргүүн, илтгэх урлагийн аварга шалгаруулах анхдугаар уралдаан болох “Аггон” тэмцээний аварга, шилдэг лектор Дорждугарын Гантулга эхлүүлж,  “Гранд Экспо-2010” илтгэлийн уралдааны аварга Р.Амарбаясгалан, Ой тогтоолтын мастер Х.Хатанбаатар, Электрон жаал, боловсрол судлалын доктрант Э.Энхпүрэв нар үргэлжлүүлэн оюутан, сурагчдын оюуны санд хөрөнгө оруулаад байгаа билээ.

     Олны дунд өөрийн ур чадвар, хичээнгүй хөдөлмөр, авьяас билгээрээ түүчээлэн буй эх орны шилдэг залуусын үгийг сонсож, амжилтыг хуваалцах боломжийг нийтэд олгодгоороо бид сэтгэл өөдрөг байдаг.
     Энэ удаа буюу 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 17:00 цагаас “Жениус” төвд бидний сайн мэдэх поп дуучин Нара “Мөрөөдлийн цаг” сэдвээр цуврал лекцийг минь үргэлжлүүлэхээр боллоо. Бид өөрийн мөрөөдлийг хүрэлцэн ирсэн хүн бүхэнтэй дотноор хуваалцаж, нөхөрсөг яриаг өрнүүлэхийг хүсэж  энэхүү сэдвийг санал болгосон юм.
     Иймд оюуныг эрхэмлэгч ирээдүйн монголын түүчээ болсон хэн бүхнийг урьж байна.
     Тасалбарын үнэ: 1000 төгрөг /хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх үйлсэд хандивлагдана. /
     Илүү ихийг: 96769632, 88843102


Түүчээ бүлгэмийн бүх гишүүдийн анхааралд!!!

    Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих "Хөгжлийн Түүчээ" сангийн дэргэдэх Хүүхэд, залуучуудын оролцооны "ТҮҮЧЭЭ" бүлгэмийн гишүүдийн "ЗУНЫ ЗУСЛАН ЦУГЛАРАЛТ"-ыг анх удаагаа зохион байгуулахаар болоод байна. Зуны зуслан цугларалт 3 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд амарч, хөгжиж, хоорондоо илүү сайн танилцаж нөхөрлөхөөс гадна Оролцооны, баг хамт олны болон хувь хүний хөгжлийн сургалтанд хамрагдана. Түүнчлэн өмнөх жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийн ажлаа төлөвлөх юм. Мөн "Түүчээ" бүлгэмийн урлаг, спортын наадмууд болох бөгөөд өөр олон сонирхолтой хөтөлбөрүүдийг зохион байгуулагчдын зүгээс бэлдээд байгаа шүү.

"Зуны зуслан цугларалт" 2010.08.21-2010.08.23-ний хооронд Хүүхэд хөгжлийн "Цагаан нуга" зуслан дээр болно. Зуслангийн эрхийн бичгийн Үнэ: 25000 төгрөг.

Жич: Хүний тоо хязгаартай тул бүгдээрээ яараарай.

        Бүртгүүлэхдээ Түүчээ бүлгэмийн үнэмлэхтэйгээ ирнэ.

Бүртгэлийг: Нийслэлийн хүүхдийн төлөө газрын 106 тоотод хийнэ.

Харилцах утас:96613303, 96769632, 88843102, 95842657

Түүчээ бүлгэмийн гишүүн Мөнхбаярын “ШИНЭ ЗУУНЫ МОНГОЛ” илтгэлийг толилуулж байна.

ШИНЭ ЗУУНЫ МОНГОЛ

  Шинэ зууны монгол гэж яривал зайлшгүй өнгөрсөн зуунд монгол ямар байсан бэ? гэдэг асуулт тулгарах бол уу. Монголд хийгдсэн шинэчлэл өөрчилөлт хөгжил дэвшил, буурал доройтол аль алиныг нь авч ирж дэлхийн хөгжилөөс хэдэн зуун жилээр хоцорсон монголчууд бид эрүүл, хүчирхэг ард түмэн болон хөгжихийн тулд хөгжилийн тодорхой түвшинүүд болох улс төр, эдийн засаг, соёл боловсрол, аж үйлдвэрийн тодорхой түвшинүүдэд хүртэл хөгжих гэж. Социалист системтэй орнуудын жишгээр баялгийг хуваариладаг  биш шудрага бусаар хуваалцдаг системийг “хүнээр бодвол өсөж торинох идэр залуу насандаа” нуруун дээрээ үүрч ирээд эцэст нь ардчилалын буянаар бөгтийлгөсөн нуруугаа тэнийлгэсэн гэж яридаг энэ ч үнэний ортой.

ДАГВАДОРЖ АВАРГА ЗОРИЛГО ТЭМҮҮЛЭЛТЭЙ, ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ ДЭМЖИНЭ.

Сумо бөхийн домогт их аварга асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр өглөө буюу 2010.03.11-ний 11:25 цагт эх орондоо ирлээ. Чингис хаан нисэх онгоцны буудал дээр Хөгжлийн Түүчээ сан, Түүчээ бүлгэмийнхэн анд нөхөд анги хамт олноо цуглуулан хамтдаа их аваргаа эрч хүчээр дүүрэн угтлаа. "Аваргаа аваргаа Дагваа аваргаа талын Монголдоо тавтай морил" гэж нэгэн дуугаар орилж, тэнд байсан албаны хүмүүс, сэтгүүлчид, тэр тусмаа Японы сэтгүүлчдийн анхаарлыг ихэд татаж байлаа.

"Эмэгтэйчүүдийн цаг" лекц

"Түүчээ" бүлгэм, "Жениус" төв хамтран 2010 оны турш сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон ажил байдаг. Түүний нэг бол сар бүрийн лекц юм. 1 сард залуучуудтай "Нөхөрлөлийн цаг" сэдвээр "Хөгжлийн Түүчээ" сангийн тэргүүн, илтгэх урлагийн үндэсний анхдугаар тэмцээний аварга, Нийслэлийн шилдэг залуу, илтгэх урлаг судлаач Д.Гантулга ярилцсан бол 2 сард "Үндэсний цаг" сэдвээр "Хөгжлийн Түүчээ" сангийн ерөнхий менежер "Хонгорын Түүчээ" төвийн тэргүүн, 2009 оны үндэсний илтгэлийн тэмцээний аварга Р.Амарбаясгалан лекц уншсан юм.

Хуудас 2-с 1

"Хойчийг залгамжлагч" хөтөлбөр

HICP XXK

УЧРАЛ БҮХЭН САЙХАН

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр111
mod_vvisit_counterӨчигдөр133
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт641
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт884
mod_vvisit_counterЭнэ сард1202
mod_vvisit_counterӨнгөрсөн сард4104
mod_vvisit_counterНийт65581

Online (20 minutes ago): 8
Your IP: 38.107.191.96
,
Today: 9-р сар 09, 2010

НЭВТРЭХ ХЭСЭГ