"ТҮҮЧЭЭ" БҮЛГЭМ
Түүчээ бүлгэмийн бүх гишүүдийн анхааралд!!!
Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих "Хөгжлийн Түүчээ" сангийн дэргэдэх Хүүхэд, залуучуудын "ТҮҮЧЭЭ" бүлгэмийн гишүүдийн "ЗУНЫ ЗУСЛАН ЦУГЛАРАЛТ"-ыг анх удаагаа зохион байгуулахаар болоод байна. Зуны зуслан цугларалт 3 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд амарч, хөгжиж, хоорондоо илүү сайн танилцаж нөхөрлөхөөс гадна Оролцооны, баг хамт олны болон хувь хүний хөгжлийн сургалтанд хамрагдана. Түүнчлэн өмнөх жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийн ажлаа төлөвлөх юм. Мөн "Түүчээ" бүлгэмийн урлаг, спортын наадмууд болох бөгөөд өөр олон сонирхолтой хөтөлбөрүүдийг зохион байгуулагчдын зүгээс бэлдээд байгаа шүү.
"Зуны зуслан цугларалт" 2010.08.26-2010.08.28-ний хооронд Монголын анхны хүүхдийн "Сэлбэ" зуслан дээр болно. Зуслангийн эрхийн бичгийн үнэ 35000 төгрөг.
Жич: Хүний тоо хязгаартай тул бүгдээрээ яараарай.
Бүртгүүлэхдээ Түүчээ бүлгэмийн үнэмлэхтэйгээ ирнэ.
Бүртгэлийг: Нийслэлийн хүүхдийн төлөө газрын 106 тоотод хийнэ.
Харилцах утас: 99742101, 96069516, 88811975
Түүчээ бүлгэмийн гишүүн Мөнхбаярын “ШИНЭ ЗУУНЫ МОНГОЛ” илтгэлийг толилуулж байна.
ШИНЭ ЗУУНЫ МОНГОЛ
Шинэ зууны монгол гэж яривал зайлшгүй өнгөрсөн зуунд монгол ямар байсан бэ? гэдэг асуулт тулгарах бол уу. Монголд хийгдсэн шинэчлэл өөрчилөлт хөгжил дэвшил, буурал доройтол аль алиныг нь авч ирж дэлхийн хөгжилөөс хэдэн зуун жилээр хоцорсон монголчууд бид эрүүл, хүчирхэг ард түмэн болон хөгжихийн тулд хөгжилийн тодорхой түвшинүүд болох улс төр, эдийн засаг, соёл боловсрол, аж үйлдвэрийн тодорхой түвшинүүдэд хүртэл хөгжих гэж. Социалист системтэй орнуудын жишгээр баялгийг хуваариладаг биш шудрага бусаар хуваалцдаг системийг “хүнээр бодвол өсөж торинох идэр залуу насандаа” нуруун дээрээ үүрч ирээд эцэст нь ардчилалын буянаар бөгтийлгөсөн нуруугаа тэнийлгэсэн гэж яридаг энэ ч үнэний ортой.
ДАГВАДОРЖ АВАРГА ЗОРИЛГО ТЭМҮҮЛЭЛТЭЙ, ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ ДЭМЖИНЭ.

Сумо бөхийн домогт их аварга асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр өглөө буюу 2010.03.11-ний 11:25 цагт эх орондоо ирлээ. Чингис хаан нисэх онгоцны буудал дээр Хөгжлийн Түүчээ сан, Түүчээ бүлгэмийнхэн анд нөхөд анги хамт олноо цуглуулан хамтдаа их аваргаа эрч хүчээр дүүрэн угтлаа. "Аваргаа аваргаа Дагваа аваргаа талын Монголдоо тавтай морил" гэж нэгэн дуугаар орилж, тэнд байсан албаны хүмүүс, сэтгүүлчид, тэр тусмаа Японы сэтгүүлчдийн анхаарлыг ихэд татаж байлаа.
"Эмэгтэйчүүдийн цаг" лекц
"Түүчээ" бүлгэм, "Жениус" төв хамтран 2010 оны турш сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон ажил байдаг. Түүний нэг бол сар бүрийн лекц юм. 1 сард залуучуудтай "Нөхөрлөлийн цаг" сэдвээр "Хөгжлийн Түүчээ" сангийн тэргүүн, илтгэх урлагийн үндэсний анхдугаар тэмцээний аварга, Нийслэлийн шилдэг залуу, илтгэх урлаг судлаач Д.Гантулга ярилцсан бол 2 сард "Үндэсний цаг" сэдвээр "Хөгжлийн Түүчээ" сангийн ерөнхий менежер "Хонгорын Түүчээ" төвийн тэргүүн, 2009 оны үндэсний илтгэлийн тэмцээний аварга Р.Амарбаясгалан лекц уншсан юм.
“Оюуны үдийн цай” хөтөлбөр төв аймагт

Хүүхэд залуучуудын оролцоог дэмжигч “Хөгжлийн Түүчээ” сангийн үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлсээр байна. 2010 оны 2 дугаар сарын 01 – 2 сарын 5 ны хооронд Төв аймгийн өсвөр насны охид, хөвгүүдэд зориулсан “Оюуны үдийн цай” хөтөлбөрийг “Түүчээ” бүлгэмийн гишүүдтэй хамтран хэрэгжүүллээ.
Бусад мэдээллүүд...
Хуудас 2-с 1

"ТҮҮЧЭЭ" бүлгэм










