Эх орныхоо хөгжил цэцэглэлтийг бүтээн байгуулсан ахмад үе, шинэчлэн сайжруулж, санаачлан бүтээхээр ажиллаж байгаа залуу үе, өөрсдийгөө таньж, мэдэн бэлтгэн байгаа дүү нартаа энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол орон  илүүтэй хөгжих орон гэдэгт бид огт эргэлцдэггүй залуу үеийн төлөөлөл.
Залуус сайн дураараа эх нутаг, дэлхийн хөгжилд чиглэсэн бодлого санаачлага гарган ажиллах нь ихэсч байна. Үүнийг хэд хэдэн мянгаар  үүсэн бий болсоор байгаа төрийн бус байгууллага, клубүүдээр хэмжин хэлэхэд хангалттай биз. Манай сангийн үйл ажиллагааны зарчим нэгд бус нийтэд үйлчилж, бага зардлаар бодит үр дүнд хүрэх хүсэл тэмүүллээс бүрэлдсэн. Зарчимд нийцсэн хамт олныг дэмжин хүүхэд, залуучуудын оролцоог өргөжүүлэн ажиллана.
Бэрхшээлээс зугтсан Монголчууд, өөр орны туршлагыг хуулж, санаа авч ирээд эх орноо хөгжүүлэх хүсэлтэй Монгол залуус гадны орныг зорин өдөр бүр олон олноороо нисч, бас ирж байна. Харин эх орондоо боловсрол эзэмшин хэрэндээ мөнгө, цаг хугацаа зарсан бид яах вэ гэсэн асуултын хариултыг өгөх хэрэгтэй болдог.
Үүний хариултыг бид өөрсдийнхөөрөө хариулан түүнийхээ хирээр эх орноосоо дүнгээ авцгааж байна.
Монгол хүн бүрт нэг хүсэл бий энэ бол “Сайхан  оронд амьдрах”, эх орон маань хөгжөөсэй гэсэн хүсэл юм. Хүсэл мөрөөдөл ажил хэрэг болох хүртлээ хоосон зүйл гэсэн эртний алдарт эрдэмтний үг байдаг.  Хамтдаа хүсэл мөрөөдлөө ажил хэрэг болгоцгооё. Монгол эх орныг Монгол залуус л хөгжүүлнэ.
Элэг нэгт ахан дүүсийн минь амьдрал бэрхшээлтэй атлаа түүнийг шийдвэрлэх боломжоор баялаг сайхан хүсэл тэмүүлэл нь бодитоор биелэл болж байхын ерөөл өргөж хамтран ажиллахыг хүсье.
 
ХҮНДЭТГЭСЭН:
            САНГИЙН ТЭРГҮҮН  Д.ГАНТУЛГА

Сэтгэгдлүүд  

 
0 #1 naiz ni 2010.07.28 08:32
:-) Anda Khovdoo gesen bus Nutgaa hairlah zaluusiin chin setgel ayn mun Mongoloo gesen bus Mongoloo hairlah gej uurchilj bicheerei. amjilt
Ишлэх
 

Сэтгэгдлээ бичнэ үү


Нууц кодчилол
Дахин ачаалах

"Хойчийг залгамжлагч" хөтөлбөр

HICP XXK

УЧРАЛ БҮХЭН САЙХАН

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр107
mod_vvisit_counterӨчигдөр133
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт637
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт884
mod_vvisit_counterЭнэ сард1198
mod_vvisit_counterӨнгөрсөн сард4104
mod_vvisit_counterНийт65577

Online (20 minutes ago): 8
Your IP: 38.107.191.99
,
Today: 9-р сар 09, 2010

НЭВТРЭХ ХЭСЭГ