Зохион явуулсан үйл ажиллагааны товч мэдээлэл.
“Ховдоо гэсэн залуусын чин сэтгэл аян” 2009 оны 2-р сард Залгамжлагч Холбоо ТББ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын Хүүхдийн байгууллага, Хүүхэд, Залуучуудын ордонтой хамтран нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр зохион явуулсан. Үйл ажиллагааны хүрээнд Хүүхдийн оролцооны хамт олныг чадваржуулах сургалт, мэргэжил сонголтын лекц зохион явуулж 24 айлд хариу нэхээгүй тус зэрэг аян өрнүүлэн 5000 орчим хүн хамран ажилласан.
· “Хэнтийгээ гэсэн Залуусын чин хүслэн аян” 2009 оны 3-р сард Хэнтий аймгийн Хүслэн ХОУЗ, ХХОНХХ, Залуусын Зөн Оюутны Зөвлөл, Хэрлэн сум, Хэнтий аймгийн ЗДТГазар, ИТХ, орон нутгийн иргэдтэй хамтран амжилттай хэрэгжүүлсэн.
· “Монголоо гэсэн залуусын чин сэтгэл аян” 2009 оны 5-р сард 20 гаруй хүүхэд, Залуучуудын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын 50 их, дээд сургууль, 50-н ЕБС-уудтай хамтран хөгжлийн үйл ажиллагаа зохион явуулсан.
· Хөгжлийн хөтөч боловсролын экспо, “Хөгжилд Түүчээлье” лекцийг Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад 2009 оны 6-р сард Боловсролын байгууллагуудын талаарх мэдээллийг орон нутгийн иргэдэд танилцуулж, Мэргэжилээ зөв сонгох талаар лекц уншиж, үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн.
· Үндэсний үйлдвэрлэгчдийн “Иргэншсэн Монгол” өдөрлөг. 2009 оны 7-р сард Монголын Оюутны талбайд үндэсний үйлдвэрлэгчдийг уриан олон нийтэд танилцуулж шагайн наадгай зохион байгуулсан юм.
· Хэнтий аймгийн “Хэрлэн” 2009 зуслан цугларалт. 2009 оны 7-р сард Залуусын Зөн Оюутны Зөвлөл, Хүслэн ХОУЗ, ХХОНХХ-тэй хамтран зохион явуулсан.
· Сэлэнгэ аймгийн “Гүн нуур 2009” зуслан цугларалт. 2009 оны 8-р сард Залуусын Зөн Оюутны Зөвлөл, Шинэ Давалгаа ХОУЗ, Хүүхдийн Зөн Нэгдсэн Зөвлөл, СОНХХ-тэй хамтран зохион явуулсан.
Хамтрагч байгууллага: Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Сэлэнгэ ОНХХ, Хөвсгөл ОНХХ, Хан Хэнтий ОНХХ, Өвөрхангай ОНХХ, Залуусын Зөн Оюутны Зөвлөл, Хүүхдийн Зөн Нэгдсэн Зөвлөл, Дархан Өнгө ХХК, Залгамжлагч холбоо ТББ, Хүний Хөгжлийн Оюуны Чадвар Төв, Залуу Улс төр Судлаачдын төв ТББ, Монголын Оюутны Холбоо ТББ, Монголын Лектор төв, Элигант салон, Монголын Сурагчдын Холбоо ТББ, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хороо, Орон нутагт суурилсан Налайх Хөгжил, Шархад Дарь-Эх хамтын хөгжил, Хан Хэнтий Хамтын Хүч төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлэн амжилттай ажиллаж байна.











