ТҮҮЧЭЭ ЗАЛУУСЫН АНХДУГААР ИХ ХУРАЛДАЙ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
Хүүхэд залуусын оролцоог дэмжих "Хөгжлийн Түүчээ" сангаас санаачланзохион байгуулсан "Түүчээ залуусын анхдугаар их хуралдай" амжилттай болж өнгөрлөө. Тус хуралдайд 57 байгууллагын төлөөлөл оролцож 9 салбар чиглэлд хэлэлцэж санамж бичиг гаргаж баталлаа.
Тус арга хэмжээн дээр Залуусаа шийдье” 9-н салбар хэлэлцүүлэг
- Залуусын оролцоог өргөжүүлэх
- Залуусын оюуны хөгжлийг дэмжих
- Залуусыг дэмжигчдийг дэмжих
- Ногоон дэлхийд бидний шийдэл
- Үндэсний өв, соёлыг хамгаалан хөгжүүлэх
- Мэдээллийн бодит, хүртээмжийг нэмэгдүүлэх
- Эх орон, эх дэлхийтэйгээ танилцах
- Эрүүл амьдралын дадлыг залууст хэвшүүлэх
- Залуусын хөгжлийн төв байгуулах зэрэг 9 чиглэлд залуус бүлэг болгон хуваагдан хэлэлцэж 9 санаачлага, 9 уриаг гаргаж, түүнийг нэгтгэж санамж бичигт оролцсон байгууллагын төлөөллүүд Хөгжлийн түүчээ сангийн тэргүүн Д.Гантулга, Асашёорюү сангийн дэд ерөнхийлөгч Д.Сэржбүдээ тэргүүтэй хүмүүс гарын үсэг зурж, гарын хээгээрээ тамгалж баталсан юм.
Тус санамж бичгийг МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын ОНХА-ны дарга С.Эрдэнэболд гардан авч ерөнхийлөгчийн мэндчилгээг албан ёсоор хүргэсэн юм. Мөн Асашёорюү сангийн дэд ерөнхийлөгч мөн залуучуудад хандан саналаа хэлж, сэтгэгдлээ хуваалцаж, цааш цаашдаа дэмжиж, "Ногоон дэлхий" хөтөлбөрийг хэрэгжүүлж, хамтран ажиллахаа амласан юм.
Залуусаа төлөөлөн Хөгжлийн түүчээ сангийн тэргүүн Д.Гантулга дээрх хүндэт зочдод талархсанаа илэрхийлж бяцхан дурсгалын зүйл хадгалуулсан юм.


санамж бичгийг баталж байгаа нь...

Төлөөлөгчдийн алганы хээ...

Хуралдайг зохион байгуулагчид...











