ТҮҮЧЭЭ ЗАЛУУСЫН АНХДУГААР ИХ ХУРАЛДАЙ БОЛНО.
Түүчээ залуусын анхдугаар их хуралдайд салбар бүртээ манлайлагч 99 залуу нийслэл улсын хэмжээнд залуучууд хүүхдүүдийн өмнө тулгарч буй 9 чиглэлийн хүрээнд хэлэлцэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Ирэх шинэ ондоо өндөр ажилт бүтээлийг зөгнөн оюутан залуус өөрсдийн санаачилсан хөтөлбөр аянуудыг хамтдаа зохион байгуулж сайн сайхан ирээдүйн төлөө ажиллана.
Энэхүү залуучуудын уулзалт нь энэ оны 12 сарын 24-нд Рокмон бюлдингийн хурлын А танхимд болно. Хуралдайн дэмжигч байгууллагаар Асашёорюү сан ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар “Дархан Түүчээ ТББ”, “Хонгорын Түүчээ ТББ”, “Дархан өнгө ХХК”, “Голден бит ХХК” ажиллаж байна.











