ОРОЛЦООНЫ 0:9 ХӨТӨЛБӨР

ТҮҮЧЭЭ ЗАЛУУСЫН АНХДУГААР ИХ ХУРАЛДАЙ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

PhotobucketХүүхэд залуусын оролцоог дэмжих "Хөгжлийн Түүчээ" сангаас санаачланзохион байгуулсан "Түүчээ залуусын анхдугаар их хуралдай" амжилттай болж өнгөрлөө. Тус хуралдайд 57 байгууллагын төлөөлөл оролцож 9 салбар чиглэлд хэлэлцэж санамж бичиг гаргаж баталлаа.

ТҮҮЧЭЭ ЗАЛУУСЫН АНХДУГААР ИХ ХУРАЛДАЙ БОЛНО.

Түүчээ залуусын анхдугаар их хуралдайд салбар бүртээ манлайлагч 99 залуу нийслэл улсын хэмжээнд залуучууд хүүхдүүдийн өмнө тулгарч буй 9 чиглэлийн хүрээнд хэлэлцэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Ирэх шинэ ондоо өндөр ажилт бүтээлийг зөгнөн оюутан залуус өөрсдийн санаачилсан хөтөлбөр аянуудыг хамтдаа зохион байгуулж сайн сайхан ирээдүйн төлөө ажиллана.

0:9 ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

   “Хөгжлийн түүчээ” сан нь хүн бүрийг сэтгэл хангалуун амьдрахад нөлөөлөх үндсэн  9-н чиглэлийг хүүхэд залуучуудын оролцоотойгоор бүрдүүлэхээр 0:9 хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.  Хөтөлбөрийн нэрийг тоон утга 0 - ээс эхлэж циприйн хамгийн их утга 9 хүрдэгтэй адилтгаж  0:9 гэж нэрлэсэн.  
Зорилго:
       Өсвөр үе залуучуудад үндэсний соёл, зан заншилийг таниулах, авъяас чадварыг нь дэмжин, хөгжүүлэх замаар бие  даасан, өөрийн амьдралдаа эзэн болсон хувь хүнийг төлөвшүүлэхэд оршино.
 
Хөтөлбөр 2009.03.03-2019.12.30 хугацаанд хэрэгжинэ:
2009.03.03-2009.12.30 - хөтөлбөрийн стратеги боловсруулах үе.
2010.01.01-2011.12.30 - хөтөлбөрийн зохион байгуулагчдыг бэлтгэх  үе.
2011.01.01-2014.12.30 - хөтөлбөрийн бүтээн байгуулах  үе.
2015.01.01-2018.12.30 - хөтөлбөрийн тогтворжилтын  үе.
2019.01.01-2019.12.30 - хөтөлбөрт үнэлгээ хийж, стратеги боловсруулах
Хөтөлбөрийн үндсэн чиглэл:
Оролцооны 0:9 хөтөлбөр     
· Хүүхэд, залуучуудын хүссэн оролцоог нийгмийн нэгж бүрт нэмэгдүүлэх.
Хөгжлийн 0:9 хөтөлбөр
· Хүүхэд, залуусын оролцоог өргөжүүлэн, оюуны хөгжилд тулгуурласан нийгмийн хөгжлийг хангах.
Дэмжих 0:9 хөтөлбөр
· Хүүхэд, залуучуудын оролцооны хамт олон, нийгэмд хандсан санаачлагад нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлэх.
Ногоон дэлхий 0:9 хөтөлбөр
· Экологийн тэнцвэрийг иргэд, олон нийтийн эрүүл дадал, зуршлаар хангахад оролцоог өсгөх.
Үндэсний өв, соёл 0:9 хөтөлбөр
· Хүүхэд, залуучуудад үндэсний соёлыг таниулан , хамгаалан хөгжүүлэх.
Мэдээллийн 0:9 хөтөлбөр
· Хүүхэд, залуучуудад эерэг, бодит  нэгдсэн мэдээллээр хангах боломж, нөхцлийн бүрдүүлэх.
Эх орон эх дэлхийтэйгээ танилцах 0:9 хөтөлбөр
· Эх нутаг, эх орон эх дэлхийнхээ өвөрмөц тогтоц, хүн төрөлхтний аж амьдралыг танин ойлгох боломжийг олгож, харилцан хүндэтгэлтэй даяарчлалыг өргөжүүлэх.
Эрүүл хүн 0:9 хөтөлбөр
· Хүүхэд, залуучуудын оролцоогоор эрүүл мэндийн боловсролыг олон нийтэд олгон, эрүүл дадал, зуршлыг хэвшүүлнэ.
Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв байгуулах хөтөлбөр
· Засаг захиргааны нэгж бүрт хүүхэд, залуучуудын хөгжил, мэдээллийн төв тогтвортойгоор ажлуулах.
 

Хүн бүрийн сэтгэл хангалуун амьдралын төлөө...
 
   Манай байгуулага нь үүсгэн байгуулагдаад удаагүй ч хүүхэд залуучуудын нийгмийн идэвхитэй оролцоог дэмжиж,  эх орны хөгжилд өөрсдын хувь нэмэрээ оруулан 30 гаруй мянган хүнд хүрч ажилласан байна.   
· Ховд, Хэнтий орон нутгийн хүүхэд залуучууд, “Залгамжлагч холбоо” ТББ-ийн санаачлагаар “Нутгаа гэсэн залуусын чин сэтгэл” аяныг 02 сарын 10-аас 03 сарын 10-ны хооронд аймгийн удирдлага, олон нийтийн ТБ болон ТББ-уудтай хамтран амжилттай зохион байгуулсан.
· Дээрх нутгийн хөгжлийн аяны үр дүнд уг аяныг өргөжүүлэн нийслэлийн хэмжээнд 40 гаруй оюутан зачуудын байгуулагуудтай хамтран “Монголоо гэсэн залуусын чин сэтгэл”  нэртэйгээр 04 сарын 21-ээс 05 сарын 15-ны хугацаанд зохион байгуулсан.
· “Хөгжлийн хөтөч” их дээд сургуульд элсэгч орон нутгийн иргэдэд золриулсан боловсролын экспог Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад  06 сарын 25-аас 07 сарын 01 хооронд тойрон зохион явуулсан.
· “Иргэншсэн монгол өдөрлөг”-ийг Залуу Улс Төр Судлаач ТББ-тай хамртран үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, олон нийтэд таниулах зорилгоор 07 сарын 08-нд зохион явууллаа.
· Байгуулагдсан цагаас эхлэн Баянхонгор, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Ховд аймгууд, нийслэлийн Амгалан, Толгойт орон нутгийн иргэд хүүхэд залуучуудад “Хөгжилд түүчээлэе”, “Мэрэгжлээ зөв сонгох”, “Моод эхлүүлэе”, “Сэтгэл хангалуун амьдралын үндэс” сэдвүүдээр лекц, “Хувь хүн, хамт олны хөгжил”-ийн цогц сургалтыг үндэсний шилдэг лектор, илтгэх урлаг хувь хүний хөгжлийн мэрэгжлийн багш нарын тусламжтайгаар бахдам байгууллаа. 
 

"Хойчийг залгамжлагч" хөтөлбөр

түнш сайт



УЧРАЛ БҮХЭН САЙХАН

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр74
mod_vvisit_counterӨчигдөр143
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт523
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт716
mod_vvisit_counterЭнэ сард3250
mod_vvisit_counterӨнгөрсөн сард3073
mod_vvisit_counterНийт59979

Online (20 minutes ago): 6
Your IP: 38.107.191.97
,
Today: 7-р сар 29, 2010

НЭВТРЭХ ХЭСЭГ