Weblinks
МОНГОЛ ОН ТООЛЛЫН ТУХАЙ
Монгол он тоололд бидний төдийлөн сайн мэдэхгүй нэлээд зүйл байдаг юм
байна.
Монголчууд цаг агаарын байдлыг ажиглаж жилийг хавар, зун, намар, өвөл дөрвөн улирал болгон хувааж байжээ. Энэ дөрвөн улирал нь арван хоёр жил үүсэх гол үндэс болсон байна. Дөрвөн улирлаа гурав гурав хувааж арван хоёр сар болгон амьтдын нэр өгчээ. Энэ нэрээрээ 12 жилээ бас нэрлэжээ. Эдгээр амьтдын нэр хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай юм. Мөн өдрийг арван хоёр цаг болгон хувааж, эдгээр амьтдын нэрээр нэрлэжээ. Дорно дахины он тооллын мод, гал, шороо, төмөр, усыг таван махбод гэж нэрлэдэг. Эдгээр таван махбодыг өнгөөр төлөөлүүлж өргөн хэрэглэдэг.
Дэлгэрэнгүй... Сэтгэгдэл бичих эсвэл харах












