"ОЮУНЫ ҮДИЙН ЦАЙ" ХӨТӨЛБӨР ДАРХАНД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

"Оюуны үдийн цай" хөтөлбөр Нийслэл хотод нээлтээ хийснийхээ дараагаар Дархан Уул аймаг руу хөдөллөө. Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих "Хөгжлийн Түүчээ" сан, "Дархан Түүчээ" ТББ, Хөдөөгийн Хөгжлийн Залуу Элч ТББ, Бодлогын Мэтгэлцээний холбоо зэрэг байгууллагууд зохион байгуулсан юм. Хөтөлбөрийн хүрээнд:

1. “Оюуны үдийн цай” өдөрлөг 14 сургуулиар тойрч 3000 гаруй оюутан сурагчдыг хамарч, тэдний оюуныг үдийн цайгаар ундаалсан.

  • Монголоо гоёцгооё Д.Гантулга /“Хөгжлийн Түүчээ” сангийн тэргүүн, Нийслэлийн шилдэг залуу, Илтгэх урлагийн Үндэсний аварга шалгаруулах “АГГОН” анхдугаар тэмцээний аварга, илтгэх урлаг судлаач/
  • Суралцахуйн учиг Э.Энхпүрэв /Ес Эрдэм дунд сургуулийн захирал, Боловсрол судлалын докторант/
  • Өөрийгөө брэнд болгох нь Р.Амарбаясгалан /Хөгжлийн Түүчээ сангийн Ерөнхий менежер, Хонгорын Түүчээ төвийн тэргүүн, Нийслэлийн шилдэг залуу, “Монгол хүн Монголын баялагийг бүтээнэ” үндэсний илтгэлийн тэмцээний аварга/
  • “Зөв мэргэжлээ зөв сонгох нь” О.Цолмонтуяа /2009 оны эрдэм шинжилгээний салбарын үндэсний шилдэг оюутан, Хүүхдийн зөн нэгдсэн зөвлөлийн анхны тэргүүн/
  • “Оролцоогоор манлайлах нь” М.Ганхүлэг /2007 оны улсын тэргүүний хүүхэд, “Түүчээ” бүлгэмийн тэргүүн

зэрэг сэдвээр Дархан уул аймгийн сурагчид, оюутнууд, багш ажилчдад хандсан лекц зохион байгууллаа.

2. “Шинэ хөгжил” хүний хөгжлийн цогц сургалт

  • Манлайллын “Түүчээлэх зарчим”
  • Илтгэх урлаг
  • Мэтгэлцээн
  • Суралцахуйд суралцах нь
  • Алсын хараагаа зөв тодорхойлж, амжилтанд хүрэх
  • Оролцоогоор манлайлах нь зэрэг цогц сургалтыг зохион байгуулж сургалтанд хамрагдсан 17 хүүхэд, залуучууд сертификатаа гардлаа.

Дархан уул аймагт Хүүхэд, залуучуудын “Түүчээ” бүлгэм 17 гишүүнтэйгээр байгуулагдаж, “Шинэ хөгжил” хүний хөгжлийн цогц сургалтанд хамрагдсан хүүхэд, залуучууд Дарханы “Түүчээ” бүлгэмд элсэж бүлгэмийн үнэмлэхээ гардлаа.
Дарханы Түүчээ бүлгэмийн ахлагчаар Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч Гүнбилэг сонгогдлоо.

3. “Дархан нутгийн хөгжилд миний оролцоо” илтгэлийн тэмцээн
“Дархан нутгийн хөгжилд миний оролцоо” сэдэвт 2010 оны аймгийн аварга шалгаруулах илтгэлийн тэмцээн 2 шаттайгаар зохион байгуулагдаж, 18 илтгэгч өрсөлдлөө.
Тус илтгэлийн тэмцээнд түрүүлсэн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 11-ангийн сурагч Мягмарсүрэн “Улсын хөгжилд миний оролцоо” сэдэвт 2010 оны улсын аварга шалгаруулах илтгэлийн тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа.
Дархан уул аймгийн хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих “Дархан түүчээ” ТББ албан ёсны нээлтээ хийж, “Миний Дархан” 7 хоног тутмын сонин, хүүхэд, залуучуудын оролцооны www.darkhan-uul.net вэб сайтыг бүтээж, нутагтаа өргөн барилаа.

Add comment


Security code
Refresh

"Хойчийг залгамжлагч" хөтөлбөр

түнш сайт



УЧРАЛ БҮХЭН САЙХАН

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр74
mod_vvisit_counterӨчигдөр143
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт523
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт716
mod_vvisit_counterЭнэ сард3250
mod_vvisit_counterӨнгөрсөн сард3073
mod_vvisit_counterНийт59979

Online (20 minutes ago): 6
Your IP: 38.107.191.96
,
Today: 7-р сар 29, 2010

НЭВТРЭХ ХЭСЭГ