ОЮУНЫ ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР ОРОН ДАЯАР

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих "Хөгжлийн Түүчээ" сан, YARD ТББ, Бодлогын Мэтгэлцээний Холбоо хамтран хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжин, улс оронд тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Оюуны Үдийн Цай" хөтөлбөрийг орон даяар эхлүүллээ. Тус хөтөлбөр нь 3 сарын 1-ээс 5 сарын 31-ны хооронд Нийслэлийн 5 их, 35 дээд сургууль, 5 коллеж, 5 МСҮТ, 50 ЕБСургуулийг хамран нийт 100 сургууль болон 21 аймаг, алслагдсан дүүргүүдээр явахаар   зохион байгуулагдах юм.

Хөтөлбөрийн хүрээнд:

  1. Хөгжлийн гараа лекц, сургалтын хөнгөлөлттэй бүртгэл, ном сэтгүүлийн танилцуулга, хөгжөөнт тоглоом, зөвлөгөө, судалгаа зэрэг цогц арга хэмжээг багтаасан "Оюуны үдийн цай" өдөрлөгийг сургууль бүрт зохион байгуулж байгаа юм.
  2. "Залуу үеийн манлайлал" хүний хөгжлийн цогц сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг нийслэл хотод зохион байгуулж байгаа бөгөөд нийслэл хотын хэмжээнд "Оюуны Үдийн Цай" хөтөлбөрт хамрагдсан нийт сургуулиас эхний 300 сурагчид, эхний 300 оюутанг бүртгэж 100%-ийн хөнгөлөлттэй тус сургалтанд хамруулах юм. Гэхдээ амжаагүй оюутан, сурагчдын хувьд тус сургалтанд төлбөрөө  төлөөд суух боломжтой бөгөөд сургалтын төлбөр 100000₮. Хичээлийг Хөгжлийн гараа лекцийн лекторууд заах юм.
  3. Хөдөө орон нутгийн хүүхэд, залуучуудад зориулсан "Шинэ хөгжил" хүний хөгжлийн цогц сургалт
  4. Түүчээ хүүхэд, залуучуудын чуулган. Хөдөө орон нутгуудад хөтөлбөрт хамрагдаж, сургалтанд суусан хүүхэд, залуучуудын саналаар чуулган зохион байгуулж "Түүчээ" бүлгэмийг байгуулна.
  5. "Улсын хөгжилд миний оролцоо" сэдэвт улсын аварга шалгаруулах илтгэлийн уралдаан. Тус илтгэлийн уралдаан нь 2 шаттайгаар явагдана.
  1. "Нутгийн хөгжилд миний оролцоо" сэдэвт Аймаг, дүүргийн аварга шалгаруулах илтгэлийн уралдаан.
  2. Аймаг дүүргээс шалгарсан илтгэгчдийн дунд "Улсын хөгжилд миний оролцоо" улсын аварга шалгаруулах илтгэлийн уралдааныг нийслэл хотноо зохион байгуулах юм.

         6. "Хөгжлийн гараа" лекц

  • "Монгол гоёцгооё" - Хөгжлийн түүчээ сангийн тэргүүн Д.Гантулга 
  • "Суралцахуйн учиг" - Ес эрдэм дунд сургуулийн захирал Электрон жаал Э.Энхпүрэв
  • "Өөрийгөө брэнд болгох нь" Монгол хүн монголын баялагийг бүтээнэ сэдэвт 2009 оны үндэсний уран илтгэлийн тэмцээний аварга, Нийслэлийн шилдэг залуу Р.Амарбаясгалан
  • "Зөв мэргэжлээ зөв сонгох нь" 2009 оны эрдэм шинжилгээний салбарын үндэсний шилдэг оюутан О.Цолмонтуяа
  • "Оролцоогоор Манлайлах нь" 2006 оны улсын шилдэг хүүхэд, Түүчээ бүлгэмийн тэргүүн М.Ганхүлэг
7. Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжигч байгууллагуудыг танилцуулж, хүүхэд, залуучуудтай холбох.
8. Орон нутгийн иргэд, хүүхэд, залуучуудад зориулсан мэдээллийн сайт бүтээх
9. Хөгжлийн түүчээ сангийн салбарыг хөдөө орон нутгуудад байгуулах зэрэг арга хэмжээнүүд болох юм. "Оюуны үдийн цай" хөтөлбөр Төв аймаг, Дархан Уул аймгийн Дархан хотод амжилттай зохион байгуулагдаад байна.
Гарт баригдаж нүдэнд үзэгддэггүй, үр дүн нь өнөөдөр харагддаггүй маргаашийн амжилтанд хүргэдэг оюуны хөрөнг оруулалтыг хийж хүүхэд, залуусын оюуныг ундаалсаар байгаа "Оюуны үдийн цай" хөтөлбөрт та бүхнийг нэгдэхийг хүсвэл та яараарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Вэб хуудас: www.tuuchee.org, www.yard.org.mn
Е-шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Утас: 99195853, 96069516
Хаяг: Улаанбаатар хот, их тойруу, 4 хороо, "Бизнес мэдээллийн төв", 803 тоот "Хөгжлийн түүчээ" сан,

Add comment


Security code
Refresh

"Хойчийг залгамжлагч" хөтөлбөр

түнш сайт



УЧРАЛ БҮХЭН САЙХАН

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр74
mod_vvisit_counterӨчигдөр143
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт523
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт716
mod_vvisit_counterЭнэ сард3250
mod_vvisit_counterӨнгөрсөн сард3073
mod_vvisit_counterНийт59979

Online (20 minutes ago): 6
Your IP: 38.107.191.97
,
Today: 7-р сар 29, 2010

НЭВТРЭХ ХЭСЭГ