ХӨГЖЛИЙН 0:9 ХӨТӨЛБӨР
“Оюуны үдийн цай” хөтөлбөр Налайх дүүрэгт 2010.04.12 – 2010.04.23
Хөгжлийн Түүчээ сангаас Оюуны үдийн цай хөтөлбөрийг эхлүүлээд сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хамтын ажиллагаа нэлээдгүй өргөжөөд байна. Тухайлбал Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Бодлогын мэтгэлцээний холбоо, “Хөдөөгийн хөгжлийн залуу элч” ТББ-тай хамтран ажиллаж, нийслэл хотын 209 ЕБС, болон Их, дээд сургууль, коллеж, МСҮТөвүүдэд зохион байгуулж байна. Нийслэл хотын Налайх дүүргийн Хүүхэд Хөгжлийн Төв, ЗДТГазартай хамтран Нийслэлийн Налайх дүүрэгт “Оюуны үдийн цай” хөтөлбөрийг 2010.04.12-2010.04.23-ний хооронд зохион байгуулахаар болоод байна.
ОЮУНЫ ҮДИЙН ЦАЙ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ
Хөгжлийн Түүчээ сангаас Оюуны үдийн цай хөтөлбөрийг эхлүүлээд сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хамтын ажиллагаа нэлээдгүй өргөжөөд байна. Тухайлбал Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Бодлогын мэтгэлцээний холбоо, “Хөдөөгийн хөгжлийн залуу элч” ТББ-тай хамтран ажиллаж, нийслэл хотын 209 ЕБС, болон Их, дээд сургууль, коллеж, МСҮТөвүүдэд зохион байгуулж байна.
УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ СУРГАЛТ

Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих “Хөгжлийн Түүчээ” сан, Бодлогын мэтгэлцээний холбоо, Оюуны хөгжил, оюуны спортын төв, хамтран Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалтыг зохион байгуулж эхлээд байгаа бөгөөд Оюуны үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эхний бүртгүүлсэн 300 оюутан, 300 сурагчдын дунд 90%-ийн тэтгэлэг зарлан ердөө 10000¥-өөр суралцах боломжийг олгож байна.
"ОЮУНЫ ҮДИЙН ЦАЙ" ХӨТӨЛБӨР ДАРХАНД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

"Оюуны үдийн цай" хөтөлбөр Нийслэл хотод нээлтээ хийснийхээ дараагаар Дархан Уул аймаг руу хөдөллөө. Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих "Хөгжлийн Түүчээ" сан, "Дархан Түүчээ" ТББ, Хөдөөгийн Хөгжлийн Залуу Элч ТББ, Бодлогын Мэтгэлцээний холбоо зэрэг байгууллагууд зохион байгуулсан юм. Хөтөлбөрийн хүрээнд:
1. “Оюуны үдийн цай” өдөрлөг 14 сургуулиар тойрч 3000 гаруй оюутан сурагчдыг хамарч, тэдний оюуныг үдийн цайгаар ундаалсан.
ОЮУНЫ ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР ОРОН ДАЯАР

Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих "Хөгжлийн Түүчээ" сан, YARD ТББ, Бодлогын Мэтгэлцээний Холбоо хамтран хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжин, улс оронд тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Оюуны Үдийн Цай" хөтөлбөрийг орон даяар эхлүүллээ. Тус хөтөлбөр нь 3 сарын 1-ээс 5 сарын 31-ны хооронд Нийслэлийн 5 их, 35 дээд сургууль, 5 коллеж, 5 МСҮТ, 50 ЕБСургуулийг хамран нийт 100 сургууль болон 21 аймаг, алслагдсан дүүргүүдээр явахаар зохион байгуулагдах юм.















